“Профанд Инвестментс” ХХК-ийн 2024 оны 03-р сарын 01-ний өдрийн
А-24/01 тоот Гүйцэтгэх захирлын тушаалын 2 дугаар Хавсралт
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Ерөнхий нөхцөл
Энэхүү Нууцлалын бодлогоор Профанд платформын үйлчилгээ (цаашид “Үйлчилгээ” гэх)-ний Хөрөнгө оруулагч, Төсөл хэрэгжүүлэгч (цаашид хамтад нь “Харилцагч” гэх)-дийн мэдээлэл (харилцагч хувь хүн бол хувийн мэдээлэл, байгууллага бол байгууллагын мэдээллийг хамааруулна)-ийг цуглуулах, боловсруулах, ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.
Бид Хэрэглэгчийн мэдээллийн аюулгүй, халдашгүй байдлыг эрхэмлэх бөгөөд Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцаанд Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
Харилцагч та Профанд платформд бүртгүүлэхээс өмнө “Үйлчилгээний нөхцөл”, “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцаж, ойлгосны үндсэн дээр Харилцагчийн мэдээллийг Мэдээлэл хариуцагчид цуглуулах, боловсруулах, ашиглах зөвшөөрөл олгох эсэхийг хараат бусаар, бие даан шийдвэрлэнэ үү.
Нууцлалын бодлогод тусгасан нөхцөлүүдийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд “Зөвшөөрч байна” гэсэн хэсгийг идэвхжүүлснээр Бидэнд Харилцагчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах цахим зөвшөөрлийг олгосон гэж үзнэ.
Нэг. Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилго
1.1. Бид Нууцлалын бодлогын дагуу Харилцагчийн мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр цуглуулж, боловсруулж, ашиглана.
1.2. Профанд платформын үйлчилгээг ямар нэгэн саадгүйгээр Харилцагчид шууд хүргэх, харилцагчийн бүртгэлийг үүсгэх, бүртгэл хөтлөх, танин баталгаажуулах зорилгоор Харилцагчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана.
1.3. Нууцлалын бодлогод заасан дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгож хэрэглэнэ. Үүнд:
1.3.1 “Харилцагчийн мэдээлэл” гэж Харилцагчийг таньж, тодорхойлох боломжтой шууд болон шууд бус мэдээллийг ойлгоно. Тухайлбал, хувийн мэдээлэл гэж иргэн бол Хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, паспортын дугаар, боловсрол, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээлэл, хуулийн этгээд бол нийтэд нээлттэйгээс бусад үйлчилгээнд бүртгүүлэх болон үйлчилгээг авах явцад гаргаж өгсөн, бүрдүүлсэн баримт бичиг, болон цахим тодорхойлогчийг
- 1.3.2. “Мэдээлэл цуглуулах” гэж мэдээллийг олж авах, бүрдүүлэх, бүртгэх үйл ажиллагааг
- 1.3.3. “Мэдээлэл боловсруулах” гэж мэдээллийг ангилах, хадгалах, дүн шинжилгээ хийх, хэрэглэгчийн хүсэлтээр өөрчлөх, устгах, сэргээх үйл ажиллагааг
- 1.3.4. “Мэдээлэл ашиглах” гэж Мэдээлэл хариуцагч үйл ажиллагаандаа хэрэглэх, дамжуулах болон мэдээлэлтэй танилцах үйл ажиллагааг
- 1.3.5. “Мэдээлэл хариуцагч” гэж Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэн “Профанд Инвестментс” ХХК байна
1.4. Мэдээлэл хариуцагч Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулж, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
1.5. Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.
Хоёр. Цуглуулах, боловсруулах, ашиглах мэдээллийн жагсаалт
2.1. Бид Харилцагчийн мэдээллийг Профанд платформыг ашиглах, түүгээр дамжуулан үйлчилгээг үзүүлэх явцад цуглуулж, боловсруулж, ашиглана.
2.2. Харилцагч “Профанд платформ”-д (төхөөрөмжөөр) нэвтэрсэн үеэс эсхүл Мэдээлэл хариуцагчаас санал болгож буй үйлчилгээг ашиглах бүрд Харилцагчийн мэдээллийг цуглуулна.
2.3. Харилцагч мэдээллээ бүрэн бүтэн, үнэн, зөв оруулах үүрэгтэй. Хэрэв Харилцагчийн мэдээллийг буруу, дутуу эсхүл зөрүүтэй оруулсан тохиолдолд Үйлчилгээг ашиглах боломжгүй болохыг анхаарна уу.
2.4. Бид Хэрэглэгчийн дараах хувийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглана. Үүнд:
2.4.1. Үйлчилгээг ашиглах үед Харилцагчаас Профанд платформд оруулсан дараах мэдээллүүд:
- 2.4.1.1. Харилцагчийг танин баталгаажуулах зорилгоор бүртгэл үүсгэхэд Харилцагчийн буюу хувь хүний оруулсан овог, нэр, төрсөн он сар, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг, одоо цагийн өөрийн зураг, гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, иргэний үнэмлэхийн зураг, гарын үсэг, баримт бичиг болон тэдгээрт агуулагдаж буй бусад мэдээллүүд (Зарим мэдээллүүдийг ХУР системээр дамжуулан баталгаажуулах).
- 2.4.1.2. Харилцагч үйлчилгээтэй холбоотой аливаа төрлийн электрон төхөөрөмж ашиглаж Профанд платформын цахим хуудас болон олон нийттэй харилцдаг сувгуудаар дамжуулан холбогдоход ашиглагдсан таны хаяг зэрэг мэдээллүүд.
2.4.2. Харилцагч үйлчилгээг ашиглах явцад үүсэх мэдээллүүд:
- 2.4.2.1. Банкны данс, кредит болон дебит карт, гүйлгээний түүх, худалдан авалт, худалдан авалтын төлбөр төлөлтийн мэдээлэл, цахим хэтэвчний мэдээлэл, SPC токенд суурилсан аливаа үйлчилгээ авч буй бол тэдгээрийн мэдээллүүд (ХУР-ДАН системээр дамжуулан баталгаажуулах мэдээллүүд).
- 2.4.2.2. Үйлчилгээ болон SPC токенд суурилсан аливаа үйлчилгээг ашиглах явцад үүссэн мэдээллүүд.
- 2.4.2.3. Харилцагчийн бүртгэлд хамаарах нууц үг, бүртгэлийн дугаар, баталгаажсан и-мэйл хаяг, худалдан авалтын гүйлгээний нууц үг зэрэг мэдээллүүд.
- 2.4.2.4. Харилцагчаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэхэд хамаарах мэдээллүүд.
2.5. Бид Үйлчилгээгээ илүү энгийн хялбар болгохоор хөгжүүлж, боловсронгуй болгохоос гадна Профанд платформд хандсан зөвшөөрөлгүй хандалтыг тодорхойлох үүднээс Харилцагчийн дараах мэдээллүүдийг тухай бүр автоматаар цуглуулж болно. Үүнд:
- 2.5.1. Газар зүйн байршил, ашиглаж буй үйлдлийн систем, веб хөтчийн нэр, IP хаяг, цахим протокол, Профанд платформд нэвтэрсэн хугацаа.
- 2.5.2. Харилцагчийн бүртгэлийг баталгаажуулах код, гүйлгээний код, бүртгэлийн мэдээлэл, бусдад хуваалцсан болон сэтгэгдэл үлдээсэн мэдээллүүд.
- 2.5.3. Харилцагчийн тогтмол ашигладаг төхөөрөмжийн мэдээлэл болон тухайн төхөөрөмж дээр хийсэн үйлдлүүдийн мэдээлэл.
2.5.4. Cookies файлын тусламжтайгаар (вэбсайт эсхүл төхөөрөмжийн хөтөч дээр хадгалагдсан мэдээлэл, хандсан мэдээллийн эх сурвалж) цуглуулсан мэдээллүүд.
2.6. Cookies, web becons болон бусад ижил төрлийн файлуудын тусламжтай дараах мэдээллийг цуглуулна. Үүнд:
- 2.6.1. Бид боломжит хүрээнд сookies болон ижил төрлийн файлуудад зөвшөөрөлгүй нэвтрэх, хандалт хийхээс сэргийлнэ. Тусгайлан танин баталгаажуулагчаар дамжуулан Бид эсвэл үйлчилгээ үзүүлэгч Cookies мэдээлэлд хандах эрхтэй байна.
- 2.6.2. Профанд платформд нэвтрэх үед хийж буй тогтмол үйлдэл, үйлчилгээний сонголтын бүртгэлийн мэдээлэл.
- 2.6.3. Cookies файлыг ашиглаж Google stat-аар дамжуулан Үйлчилгээний мэдээллийг бүртгэж, цахим зар сурталчилгааг хэрэглэж буй байдал.
- 2.6.4. Профанд платформд нэвтэрсэн байдлыг хэвээр хадгалж буй тохиолдлууд.
Гурав. Мэдээлэл боловсруулах, ашиглах
3.1. Бид Харилцагчийн хэрэгцээнд тулгуурлан Үйлчилгээг байнга сайжруулах, хөгжүүлэх, боловсронгуй болгох, кибер халдлага болон бусад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, залилан мэхлэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээнд Хэрэглэгчийн мэдээллийг дараах тохиолдлуудад боловсруулж, ашиглана. Үүнд:
3.1.1. Үйлчилгээг удирдан зохион байгуулах, хөгжүүлэх, хэрэглэгч бүрд хүргэх хүрээнд:
- 3.1.1.1. Харилцагчийг танин, баталгаажуулах явцад.
- 3.1.1.2. Үйлчилгээг сайжруулах судалгааг хийх болон судалгаанаас гарсан дүгнэлтийг хэрэгжүүлэх бүрд.
- 3.1.1.3. Үйлчилгээг хүргэх бүрд.
- 3.1.1.4. Гэрээ байгуулсан тохиолдолд гэрээний үүргийг хэрэгжүүлэх хүрээнд.
- 3.1.1.5. Профанд платформыг хөгжүүлэх зорилгоор.
- 3.1.1.6. Маркетингийн үйл ажиллагаа зохион байгуулах тохиолдолд.
- 3.1.1.7. Худалдан авалт хийх, арилжаа хийх үед мэдээллийг шилжүүлэх, баталгаажуулах бүрд.
- 3.1.1.8. Үйлчилгээний нөхцөлд заасан эрх, үүргийн хэрэгжилтэд аудит хийх явцад.
- 3.1.1.9. Харилцагчийн хүссэн бусад Үйлчилгээг үзүүлэх хүрээнд.
- 3.1.1.10. Үйлчилгээний шинэчлэл, сайжруулалтын мэдээллээр хангах хүрээнд.
3.1.2. Залилан мэхлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон бусад хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх хүрээнд:
- 3.1.2.1. Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор.
- 3.1.2.2. Үйлчилгээнд холбогдох асуудлыг шийдвэрлүүлэх зорилгоор.
- 3.1.2.3. Үйлчилгээний аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалах ажлыг зохион байгуулах зорилгоор.
- 3.1.2.4. Харилцагчаас ирүүлсэн болон Харилцагчид холбогдох гомдлыг хянан шалгах зорилгоор.
- 3.1.2.5. Харилцагчийн мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс өгсөн мэдээлэлтэй харьцуулан шалгах зорилгоор.
- 3.1.2.6. Хууль, шүүхийн байгууллагаар хэрэг маргааныг хянан шалгах, шийдвэрлэх хүрээнд.
Дөрөв. Мэдээллийг нийтэд ил болгох нөхцөл
4.1. Хуульд заасан тохиолдолд зөвхөн төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар харилцагчийн мэдээллийг нийтэд ил болно.
4.2. Хуульд өөрөөр заагаагүй бол 4.1-т зааснаас бусад тохиолдолд бид хэрэглэгчийн мэдээллийг задруулахгүй бөгөөд мэдээллийн нууцыг хамгаална.
Тав. Мэдээллийг дамжуулах
5.1. Мэдээлэл хариуцагч нь харилцагчийн мэдээллийг Профанд платформын тасралтгүй, найдвартай, хэвийн ажиллагааг хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, шинэ бүтээгдэхүүн гаргахтай холбоотойгоор дараах мэдээллийг цахим платформ хөгжүүлэгч “Чингис системс” ХХК-д дамжуулна. Үүнд:
- 5.1.1. Харилцагчийг танин баталгаажуулах зорилгоор бүртгэл үүсгэхэд Харилцагчаас оруулсан овог, нэр, төрсөн огноо, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, оршин суугаа хаяг, тухайн өдрийн бодит зураг, гар утасны дугаар, цахим шуудангийн хаяг, иргэний үнэмлэхийн зураг, гарын үсэг, бусад баримт бичиг болон тэдгээрт агуулагдаж буй болон бусад мэдээллүүд.
- 5.1.2. Банкны данс, кредит болон дебит карт, гүйлгээний түүх, худалдан авалт, худалдан авалтын төлбөр төлөлтийн мэдээлэл, цахим хэтэвчний мэдээлэл, SPC токенд суурилсан аливаа үйлчилгээ авч буй бол тэдгээрийн мэдээллүүд.
- 5.1.3. Үйлчилгээ болон SPC токенд суурилсан аливаа үйлчилгээг ашиглах явцад үүссэн мэдээллүүд.
- 5.1.4. Харилцагчийн бүртгэлд хамаарах нууц үг, бүртгэлийн дугаар, баталгаажсан э-мэйл хаяг, худалдан авалтын гүйлгээний нууц үг зэрэг мэдээллүүд
- 5.1.5. Харилцагчаас ирүүлсэн санал, хүсэлт, гомдол, түүнийг шийдвэрлэлтийн байдалд хамаарах мэдээллүүд.
- 5.1.6. Газар зүйн байршил, ашиглаж буй үйлдлийн систем, веб хөтчийн нэр, IP хаяг, цахим протокол, Профанд платформд нэвтэрсэн хугацаа.
- 5.1.7. Харилцагчийг баталгаажуулах код, гүйлгээний код, бүртгэлийн мэдээлэл, бусдад хуваалцсан болон сэтгэгдэл үлдээсэн мэдээллүүд.
- 5.1.8. Харилцагчийн тогтмол ашигладаг төхөөрөмжийн мэдээлэл болон тухайн төхөөрөмж дээр хийсэн үйлдлүүдийн мэдээлэл.
- 5.1.9. Cookies файлын тусламжтайгаар (вэбсайт эсхүл төхөөрөмжийн хөтөч дээр хадгалагдсан мэдээлэл, хандсан мэдээллийн эх сурвалж) цуглуулсан мэдээллүүд.
- 5.1.10. Профанд платформд нэвтрэх үед хийж буй тогтмол үйлдэл, үйлчилгээний сонголтын бүртгэлийн мэдээлэл.
5.2. Бид эрх бүхий байгууллагаас шаардсан, энэхүү бодлогын 5.1-т зааснаас бусад тохиолдолд Харилцагчийн мэдээллийг аливаа хэлбэрээр гуравдагч этгээдэд дамжуулахгүй, шилжүүлэхгүй.
Зургаа. Мэдээлэл боловсруулах, ашиглах, хадгалах хугацаа
6.1. Харилцагчийн гүйлгээ, худалдан авалттай холбоотой мэдээллийг компьютерын хамгаалалтын системд хадгална.
6.2. Бид харилцагчийн мэдээллийн бүрэн бүтэн байдал алдагдах, бүртгэлд зөвшөөрөлгүй нэвтрэх, мэдээллийг задруулах эрсдэлийг бууруулах үүднээс техник технологийн шийдэл болон аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч ажиллана.
6.3. Хэрэв харилцагч өөрийн хайхрамжгүй үйлдлээс болж Профанд платформ нэвтрэх мэдээллээ алдсан эсхүл бусдад өөрийн мэдээллээ шилжүүлсэн, ашиглуулсан тохиолдолд үүсэх үр дагаврыг харилцагч өөрөө хариуцна. Харилцагч Профанд платформд нэвтрэх нэр, нууц үг, баталгаажуулах код зэрэг өөрийн мэдээллийг бусдад дамжуулахгүй, нийтэд мэдээлэхгүй байх арга хэмжээг авах үүрэгтэй байна.
6.4. Хэрэв харилцагч хувийн мэдээллээ алдсан эсхүл гуравдагч этгээд харилцагчийн бүртгэлд нэвтэрсэн байх тохиолдолд хэрэглэгч мэдсэн даруй цаг алдалгүй бидэнд энэ талаар мэдэгдэх үүрэгтэй.
6.5. Кибер халдлага, системийн гэмтэл, албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл программ хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас хэрэглэгчийн мэдээлэл алдагдсан тохиолдолд бид харилцагчийн бүртгүүлсэн и-мэйл хаяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Харилцагч мэдэгдэлд заасан заавар, анхааруулгын дагуу арга хэмжээ авах үүрэгтэй.
6.6. Харилцаа холбооны интернэт сүлжээ, и-мэйл, утасгүй сүлжээ, зурвас болон мессенжерээр дамжуулан харилцагчаас илгээж буй мэдээллийн аюулгүй байдлыг бид хангах боломжгүй. Харилцагчийн илгээсэн мэдээллийг бид хүлээн авахаас өмнө биднээс үл хамаарах шалтгаанаар алдагдаж болзошгүй болохыг мэдэгдэж байна.
6.7. Мэдээлэл хариуцагч нь харилцагчийн мэдээллийг хугацаагүйгээр хадгална.
6.8. Бид Үйлчилгээг сайжруулах зорилгоор Харилцагчийн лавлах утсанд холбогдсон дуудлагын бичлэгийг 3 хоногийн хугацаагаар хадгална.
Долоо. Насанд хүрээгүй хүний хувийн мэдээллийг хамгаалах
7.1. Мэдээлэл хариуцагч нь 18 насанд хүрээгүй иргэний мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглаж, хадгалахгүй бөгөөд энэ тохиолдлыг мэдсэн бол үйлчилгээг шууд зогсоож, мэдээллийг устгах арга хэмжээг яаралтай авна.
7.2. Хэрэв харилцагч Профанд платформоос санамсаргүй байдлаар насанд хүрээгүй хүний мэдээллийг цуглуулсан гэж үзэж байгаа бол бидэнд яаралтай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд хүсэлт гаргасан тохиолдолд эдгээр мэдээллийг устгах арга хэмжээг авна.
Найм. Харилцагчийн мэдээллийн эрхийн хамгаалалт
8.1. Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу харилцагч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:
- 8.1.1. Бүртгэлийг устгах хүсэлт бчигээр гаргах болон цаашид харилцагчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглахгүй байхыг бичгээр шаардах.
- 8.1.2. Профанд платформ дахь өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах.
- 8.1.3. Харилцагчийн хувийн мэдээллийг боловсруулах, ашиглахдаа гагцхүү хуульд заасны дагуу ашиглахыг шаардах.
- 8.1.4. Өөрийн хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд Мэдээлэл хариуцагчид мэдэгдэх.
- 8.1.5. Хуульд заасан үндэслэлээр тодорхой хувийн мэдээллийг өөрчлөх, засварлах, устгахыг шаардах.
8.2. Харилцагчийн гаргасан Харилцагчийн мэдээллийг цуглуулж, боловсруулж, ашиглах, цахим зөвшөөрлийг цуцлах бичгээр гаргасан хүсэлтийг Мэдээлэл хариуцагч ажлын 14 хоногийн дотор судалж, Профанд платформоос бүртгэл, мэдээллийг устгана.
8.3. Хэрэв Харилцагч энэхүү Нууцлалын бодлогын дагуу бүртгэлээ устгуулсан бол Үйлчилгээг ашиглах боломжгүй бөгөөд Харилцагчийн хүсэлтийг хүлээн авсан эсэхээс үл хамаарч хүсэлт гаргахаас өмнө цуглуулсан Харилцагчийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасан хугацаагаар хадгална.
Ес. Нууцлалын бодлогын шинэчлэлт
9.1. Үйлчилгээг үзүүлж байх хугацаанд Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт орсон тохиолдолд хамгийн сүүлд өөрчлөлт орсон зохицуулалтыг дагаж мөрдөнө.
9.2. Энэхүү бодлогод нэмэлт, өөрчлөлт орсноос хойш Харилцагч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
9.3. Бид Нууцлалын бодлогод нэмэлт, өөрчлөлт оруулсан даруйд www.profund.mn вэбсайтын нүүр хэсгийн хамгийн доор байрлах “Нууцлалын бодлого” хэсэгт, “Profund” мобайл аппликейшн цэсэд байрлах “Нууцлалын бодлого” хэсэгт тус тус Харилцагчид зориулж нээлттэй нийтэлнэ.
9.4. Харилцагч болон Мэдээлэл хариуцагчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд “Профанд Платформ”-ын Үйлчилгээний нөхцөл болон энэхүү Нууцлалын бодлогыг баримтална.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН НУУЦЛАЛЫН БОДЛОГОТОЙ БҮРЭН ТАНИЛЦАЖ ЗӨВШӨӨРӨВ.
"ПРОФАНД ИНВЕСТМЕНТС" ХХК